Untitled Document
Өрнө дорныг холбосон өнө эртний алдарт
 худалдааны замын нэрээр овоглосон Silk Road / Торгоны Зам / ресторанд тавтай морилно уу.
Тэмээн жин, худалдаачин наймаачид, мөргөлч номлогчдын жим болсон 10000 км гаруй үргэлжилсэн энэ их зам нь олон зууны турш бараа солилцоо, арилжаа наймаа, олон үндэстний соёл эргэншлийн харилцааны гол гүүр  болж байсан түүхтэй. Мөн Ази, эртний Египет, Месопотами, Перс, Энэтхэг, Ромын агуу их хөгжил цэцэглэлтэнд гол түлхэц үзүүлсэн төдийгүй орчин үеийн ертөнцийн үндэс суурийг тавихад шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.
Silk Road ресторан нь өрнө дорныг уулзуулсан их замаар зай завсаргүй хөлхөх аянчин зочдыг амтат хоолоор үйлчилж, алжаалыг нь тайлж байсан тэр үеийн хоолны гэрийн уур амьсгалыг танд мэдрүүлнэ. Бид Ази, Ойрхи Дорнод, Газрын Дундад Тэнгисийн уламжлалыг шингээсэн, зуунаас зуунд, үеэс үед дамжин ирсэн хоолны жороор хийсэн амтат сайхан идээ ундаагаар та бүхэндээ үйлчлэх болно.
Түүхэн алдарт Чойжин ламын сүрлэг сүмийн сайхан нөлөөнд сэтгэл амирлан, Богд Хан уулаа халиан суух үлэмжийн тансаг орчинд манай найрсаг хамт олон таныг Торгоны замын амтат ертөнцөөр аялуулах болно

Бидэнтэй хамт Торгоны Их Замаар тавтай аялна уу.